С.Амарсайхан: Гамшгийн голомт руу орж байгаа хэн ч эсэн мэнд, эрүүл гарч ирэх баталгаа байхгүй
2024/04/24
Онцгой байдлын байгууллагын дөрвөн гал сөнөөгчийн гурав нь хувцасгүй гэх асуудлын тухайд шадар сайд С.Амарсайхан тайлбар өгөв.
- Хүн амын тоотой харьцуулахад Онцгой байдлын байгууллагын байх ёстой алба хаагчдын тоо 60% дутуу. Өөрөөр хэлбэл хүн амын эрсдэлгүй, аюулгүй байдлыг хангах, эрэн хайх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцох алба хаагчдын тоо дутуу гэсэн үг.
- Машин, механизмын хувьд 60% хангагдсан.
- Онцгой байдлын байгууллагын арван алба хаагчийн гурав нь хувцастай гэдэг нь өнөөгийн байдал.
- Объектын болон ой хээрийн түймэр, ган зуд, гамшиг осолд явахад арван алба хаагч тутмын гурав нь тоноглогдсон, стандарт хангагдсан хувцастай гэж ойлгож болно. Бүх алба хаагч нэг дор дайчлагдаж явдаггүй учраас сөрөг талаас нь харж болохгүй.
- Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшиг 2030 он гэхэд 40%-аар нэмэгдэнэ. Өнгөрсөн жилийн үер, энэ өвлийн зуд, Араб улсад үер болж байгааг бид харж байна. Тийм учраас шаардлагатай хөрөнгө оруулалт хийж, хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлнэ.
Онцгой байдлын алба хаагчдын цалингийн тухайд "Улаанбаатар болон аймаг, сумдад байгаа аврах, эрэн хайх нэгж, салбаруудын тоог 128-аар нэмэх тул 2025 оны төсвийг нэмэгдүүлэхээр саналаа өгч байна. Одоо 330 сумын 30-д аврах ангитай байгаа юм. ОБЕГ-ын нарийн мэргэжлийн боловсон хүчний орон тоог нэмэгдүүлнэ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд алба хаагчдын цалин хоёр удаа нэмэгдсэн. Долоо хоногийн өмнө дунджаар 25%-аар нэмэгдсэн. Гэвч нийгмийн асуудал хүнд. Орон сууцжуулах цогц хөтөлбөрт хамруулах бодлого баримтлах шаардлагатай байна.
Хариуцлагын асуудлыг Онцгой байдлын салбарт нааж болохгүй. Иргэн, ААН-ийн хариуцлага гэж бий. Гал, усанд автаж буй объектын эзэн, өмчлөгч байгууллагууд осол гэмтлээ шалгаж, стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг бол эрсдэл гарахгүй. Эрсдэлийг хаах хариуцлагаа биелүүлээгүйгээс гамшгийн голомт болдог. Гамшгийн голомт руу тангараг өргөсөн онцгой байдлын байгууллагын алба хаагчид иргэний амь нас, эд хөрөнгийг хамгаалахаар орохоос өөр арга байхгүй.
Гамшгийн голомт руу орж байгаа хэн ч эсэн мэнд, эрүүл гарч ирэх баталгаа байхгүй. Гамшгийн голомтыг бий болгохгүйн тулд иргэд, ААН, албан тушаалтнууд анхаарч ажиллах ёстой. Аюул гаргах нь бидний дурын асуудал аз нь байвал эсэн мэнд гарч ир гэдэг байдлаар онцгой байдлын алба хаагчдыг хутгах нь өрөөсгөл.
Өндөр барилгад гарсан галыг унтраах машин манай улсад одоогоор байхгүй, ойрын хугацаанд авна. Дрон, робот байхаар бүх зүйл шийдэгдэхгүй. Дрон, роботоор тодорхой хязгаарлагдмал хүрээнд үүрэг гүйцэтгэнэ, 10, 20 давхарт хүрч гал унтраахгүй шийдэл" гэв.
Зочин · 2024/04/25
улс боломжоороо л өгч байна анх онгоцны осол гарахад үнэн аймаар байсан шүү дээ одоо арай гайгүй болж байна сургалт сайн явуулахгүй бол голцуу цэрэгт явахгүй гэсэн боловсролгүй хүмүүс байдаг юм биш үү ААН иргэд бас өөрсдөө галын аюулаас сэрэмжлэх хэрэгтэй дээ хятадын хямдхан утас авчихаад өөртөө болон хүмүүст гай болоод байх юм даа
Зочин · 2024/04/24
SEXSDI80955877
Зүчи · 2024/04/24