Өнгөрсөн оны 12 дугаар сард Төв талбай дээр дөрвөлжин чулуу байрлуулсан байсныг хүмүүс мартаагүй. Тухайн үед уг чулууг ямар учраас байршуулсныг тайлбар албаны хүн олдоогүй юм. Бүгд л мэдэхгүй гээд бие бие рүүгээ утас цохиулж хэвлэлийнхэнийг төөрөгдүүлээд авсан.

Тэгвэл хотын дарга дөрвөлжин хэлбэртэй боржин чулууг миний зөвшөөрөлгүй байрлуулсан. Мөн хотын өнгө үзэмжинд нийцэхгүй тул хураа хэмээсэн билээ. 

Сүхбаатарын талбайг тойруулан 396 ширхэг боржин чулууг иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 151 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байдаг. Төрийн тусгай хамгаалалтын газраас санаачилж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санхүүжүүлсэн боржин чулуунуудыг ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зориулалттай гэж тайлбарыг хийж байсан юм.

Тэгвэл өдгөө нийслэлээстөсвийг нь гаргаж, “Боржин суварга” ХХК-тай гэрээ хийсэн боржин чулуунууд үнэгүйджээ. Тавих байршуулах газар үл олдсон бололтой. Их дэлгүүрийн урд талд байрлах явган хүний гарцны хоёр талд хашлага болгон хэдийг өржээ. Өнгөрсөн долоо хоногт мөнгө угаасан, тавих газаргүй болсон чулуугаа “Өдрийн сонин”-ы үүдэнд тавьсан байв.

Image may contain: outdoor

 

Таван хоног Сүхбаатарын талбай дээр байх хооронд нь "Танхай эмээ" нэрээр жиргэдэг жиргээч ЖДҮ-ний мөнгө идсэн нөхдүүдийн нэрийг сийлж, оршуулгын чулуу болгоод авсан удаатай.  Төсвийн 150 сая төгрөгийг салхинд хийсгэж энэ ажилд ямар ч албан тушаалтан хариуцлага үүрээгүй өнгөрсөн.  Өдгөө дээрх чулууг нь хэрэглэх, хашлага болгох газар ч алга.