"Хамгийн хөөрхөн охин" нэртэй найруулагч Т.Таванбаярын дэлгэцийн бүтээлд гол дүрд тоглосон Б.Ану-Үжин фэнүүд ихтэй. Учир нь МҮОНТВ-ийн бүтээл болох "Хамгийн азтай үе" ОАУСК-нд мөн л гол дүрийг бүтээж үеийнхээ хөвгүүдийн зүрхэнд шар ус хуруулаад авсан гэнэ лээ.

Испани улсын Барселон хотын Театр урлагийн сургуульд жүжигчний мэргэжлээр суралцаж энэ жил төгсөнө. Тэрбээр "Хамгийн азтай үе" киноныхоо хоёрдугаар бүлэгт тоглох болов уу гэсэн хүлээлт аль хэдийнээ үзэгчдийн дунд үүсжээ. Түүнийг дэлгэцийн бүтээлд тоглохыг нь тэсэн ядан хүлээн суугаа фэнүүдэд зориулж сүүлийн үеийн гэрэл зургаас нь сонирхуулья.