Нийслэлийн Онцгой байдлын газраас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх  сэрэмжлүүлэг бүхий зөвлөмжийг чанга яригчаар гал унтраах тусгай зориулалтын автомашинаар хүргэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлээ.

   Хотын томоохон гудамж талбайн 20 чиглэлд нийслэлийн Гал  түймэр унтраах, аврах  16 ангийн 45 алба хаагч, 20 автомашинтайгаар ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.