Сью болон  Ноэля Редфорд нар дэлхийн хамгийн өнөр гэр бүл. Тодруулбал, 45 настай Сью 22 дахь хүүхдээ саяхан төрүүлсэн байна. 14 настайдаа анхны хүүхдээ төрүүлсэн Сью15.5 жил жирэмсэн явсан байна. Тэрбээр  20 дахь хүүхдээ төрүүлээд дахин төрөхгүй гэж бодсон ч 21 дахь хүүхдээ 2018 онд төрүүлсэн аж. Мөн саяхан 22 дахь хүүхдээ төрүүлсэн ч нэр өгч амжаагүй байгаа гэнэ. 

Түүний нөхөр Ноэля Редфорд 49 настай талх нарийн боов үйлдвэрлэдэг. 

Сью болон  Ноэля Редфорд нарын гэр 10 унталгын өрөөтэй бөгөөд хүнсэндээ сард 350 паунд зарцуулдаг байна.