Жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр хэрэглэгчийн дулааныг зогсоож дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажлын эхлүүлдэг билээ. 

Энэ жилийн засварын хуваарь гарсан эсэх талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас тодруулахад "Дулааны шугам солих, засварлах ажил тавдугаар сарын 15-наас эхэлнэ. Энэ жилийн хувьд 10 гаруй байршлын дулааны шугамд шинэчлэл хийгдэнэ. Засварын үеэр хэрэглээний халуун усыг хязгаарлана. Одоогоор засвар хийх графикаа гаргаж байна. Ирэх сарын 10-наас хуваарь бэлэн болно" гэсэн мэдээллийг өглөө.

Өнгөрсөн жил дулааны шугам засварын үеэр дээд тал нь 14 хоног л халуун ус хязгаарлаж байсан юм.