Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан шар өвс шатаасны улмаас гарах гал түймэр их гарч байгаа.

Өнөөдөр буюу 2020 оны 4-рдүгээр сарын 26ны 11 цагийн орчим Богд ууланд дахин гал гарч, Онцгой байдлын албаныхан гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Сүүлийн өдрүүдэд цаг агаар дулаарч, хуурайшилт их байгаа учир гал түймрийн дуудлага ихээр нэмэгдэж байгааг ард иргэд анхааралдаа авч, болзошгүй аюулаас сэргийлэх хэрэгт ойрын хугацаанд гарч буй хэд хэдэн үйл явдлаас харж болно. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн баасан гарагийн 14:30 цагт Богд Уулын Зайсан толгойн баруун талын Соёмботой ууланд гал гарсан билээ.