/2020.04.28/  Үндэсний аудитын газраас УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө өгсөн хүмүүсийн нэрсийг өчигдөр албан ёсоор зарласан билээ.

Эдгээр нэр дэвшигч дунд нийгэмд танигдсан олон хүн байв. Тэдний дунд мөн  УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.

Н.Номтойбаярын хувьд өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн юм. Харин үүнээс хойш тэрбээр улс төрөөс хэсэг завсарлагаа авч Оксфордын их сургуульд улс төрийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаална хэмээн мэдэгдэж байсан ч ийнхүү бие даан нэр дэвшигчид дунд багтсан байв.

Тэрбээр УИХ-ын сонгуульд яагаад бие дааж өрсөлдөхөөр болсон талаар өөрийн цахим орчинд ийн бичсэн байлаа. 

Сэтгүүлчид асууж байна; Тийм ээ, нөхцөл байдал намайг зугтах биш зүтгэ гэж байгаа тул бие даахаар мөрийн хөтөлбөрөө өгсөн. Баримтлах зарчим; 1.Ажил хэрэгч байна. 2.Өс санаж өнгөрсөнтэй зууралдахгүй. 3.Дарга, нам харгалзахгүй зөв бүхний талд байна. 4.Хэвлэлд нээлттэй. 5,6,7...,