“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа болон тус байгууллагын нийгмийн ажилтнуудад удаа дараа хүчиндүүлж, дарамтлуулж хохирсон талаараа Д.Халиун гэх эмэгтэй хэвлэлийн бага хурал хийж  байсан. Үүнтэй холбоотойгоор иргэн Г.Загдааг цагдаагййн байгууллагаас шалгасан. 

Улмаар цагдаагийн байгууллагаас иргэн Г.Загдааг хүчин хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэд хэдэн хэрэгт холбогдуулан цагдан хорьсон байгаа билээ. 

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Тодруулбал хэргийг шүүхэд яллах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. 

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно. 

Хэргийн эргэн сануулахад, “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг 2020 оны 4-р сарын 12-ны 19.00 цагт баривчилсан билээ.

Иргэн Д.Халиунаа энэ сарын 9-ний өдөр мэдээлэл хийж, Г.Загдаа намайг гурав хоног дараалан хүчирхийлж байсан. Хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би худлаа зүйл ярьсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” хэмээн мэдэгдсэн.

Энэхүү мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мэдүүлэг тайлбар авах хуудсыг хүргүүлсэн ч хүлээж аваагүй учраас түүнийг албадан баривчлан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм.