Өмнөд Солонгосын “Hankyung” мэдээллийн сайтад коронавирусийн улмаас Ганнам дүүргийн орон сууцны үнэд асар их нөлөө үзүүлж, улмаар энэ нь улс орны эдийн засагт ч нөлөө үзүүлж байгаа талаар тус улсын эдийн засагчид санал бодлоо солилцох үеэр нэгэн сонирхолтой сэдэв хөндсөн нь Монголын нэгэн нэр бүхий сайд Ганнам дүүрэгт орон сууц эзэмшдэг тухай бичжээ.

“Хуралдааны үеэр ярианы халуун сэдэв Ганнам дүүргийн орон сууцнуудын үнийн тухай байлаа. Бас Монголын нэр бүхий нэгэн сайд энд гурван ч байр эзэмшдэг, коронавирусийн халдварыг үл тоон удалгүй дахиад ч хэдийг авах бодолтой байгаа гэсэн” хэмээсэн аж.

Өмнөд Солонгосын Ганнам дүүргийн орон сууцнууд дэлхийн, тэр дундаа Ази тивийн хөрөнгөтнүүдийн хувьд эрэлттэй сонголт болоод буй тухай сэдвийг хөндсөн байна. АНУ-ын Нью Йорк зэрэг хотуудын үл хөдлөх хөрөнгөтэй зүйрлэхүйц нэр хүндтэй болсон Ганнам дүүрэгт үл хөдлөх хөрөнгө эзэмших нь хамгийн аюулгүй, баталгаатай хувилбар гэж тэд үздэг аж.

Энэ мэдээллийн дэлгэрэнгүй мэдээллийг та дараах линкээс орж харна уу. Энд дар