Сайн байна уу? Би 20 настай, 9 сартай сайхан охинтой, манай нөхөр надаас 4 ах, бид 2 энэ жилийн 3 сараас хойш хамтдаа тогтож байсангүй.

Эхлээд нөхөр маань хөдөө ажлаар явсан, ирээд төрсөн нутагтаа нагац ахынхаа ажилд туслаад /тэр ах нь нэр дэвшсэн/ сонгуулийн ажил энээ тэрээ гэсээр саяхан л буцаад хамт байна. Одоо бараг хамт байгаад гэх юм уу 5, 6 л хонож байна. Өчигдөр нөхөртэйгөө нэг л санаа нийлэхгүй таарамжгүй байдалд орцгоочихсон, өглөө ажилдаа явахдаа цүнхтэй хувцас хамаг юмаа л аваад явсан. Ер нь л хувцсаа байнга л машиндаа энтр авч явдаг. Өдөр чат бичээд онжавуудтайгаа гарлаа гэхээр нь тэг ээ ирнэ биз дээ гэсэн чинь согтуу оруулах юм уу гэхэд нь ирнэ л биз дээ яав л гэж гээд холбоо тасарсан. Орой 12н үед залгахад миний дугаарыг блок хийчихсэн өөр дугаараас залгахад зүгээр утсаа авсан. Хаана байгаа юм гэсэн чинь ууж л байна гээд тасласан, хоолойг нь сонсоход уусан байдалтай сонсогдоогүй.

Би одоо өөрийнхөө гэрт, гэрийнхэнтэйгээ байгаа болно. Мөн өмнө нь найзуудтайгаа гарч уулзахад нь уурлаж барьдаг байсан болохоор эр хүн хааяа ч гэсэн гарч, орж байг л дээ гээд тоохгүй юм шиг орхих болсон, яасан дээр вэ? Би нэг л итгэлгүй байна,  яагаад миний дугаарыг блок хийв гэж бодогдоод байдаг яах уу?