ЦЕГ-аас ойрын өдрүүдэд болсон анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү талийгаач Реппер Orice-ийн хэргийн тухай мэдээллээ.

Тэрээр “Цагдаагийн байгууллагаас талийгаач М.Алтан-Оргил таван хүнд зодуулж, цонхоор шидүүлсэн гэх буруу ташаа мэдээлэл гарсан учраас л тайлбар, залруулга хийсэн.

Хохирогчийн ар гэрийнхнийх нь мэдээллийг үзсэн, тэдний яриад буй нотлох баримт гэх гар утас болон цагдаад өгсөн өргөдлийг шалгаж байгаа. Талийгаачийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн асуудлаар холбогдогч этгээдийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явж байна” гэлээ.