Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөө өглөө Улсын Нэгдүгээр эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан билээ. Тэрээр эмнэлгээс гарч явах замдаа Гадаад Харилцааны Яамны гадаа хэсэг иргэдтэй тааралдсан юм.

Эдгээр иргэд БНХАУ руу зорчих хүсэлтээ Гадаад Харилцааны Яаманд гаргасан ч тэдний асуудлыг одоо хүртэл шийдэж өгөхгүй байгаа тухай Ерөнхий сайдад "ховлов".

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд  У.Хүрэлсүх Гадаад Харилцааны Яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигийг дуудан гаргаж ирээд:  "Энэ асуудлаа хурдан шийд. Иргэдэд цаг тухайд нь мэдээлэл өгч бай. Битгий ингэж хүнд суртал гаргаж иргэдийг ядраагаад бай" хэмээн загнасан юм.