Цахим сайтуудаар Нэр дэвшигчид нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулга өгсөн бөгөөд энэ мэдээлэл ташаа болохыг хэллээ.

Хүний амь нас хохирсон боловч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ аютомашин жолоодож ухрах үйлдэл хийхдээ хүний аминд хүрсэн байна. Хэргийг тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Б гэгч нь өчигдөр /2020.10.14/ архидан согтуурч, автомашин жолоодох үеэр арагш ухрах үйлдэл хийхдээ тус иргэн М-ийг автомашинаараа мөргөн амь насыг нь хохироосон гэх дуудлага бүртгэгдсэн байна.  Хохирогч М нь тус суманд Орон нутгийн сонгуулиар бие даан нэр дэвшигч байсан бөгөөд найз М нь түүний сурталчилгааны ажилд явдаг байсан гэх мэдээлэл байгаа юм. Үүнээс гадна тэд хоорондоо ямар нэг маргаан гарган ийм золгүй хэрэг гарсан гэх мэдээлэл ирээгүй аж.

Осол гаргасан жолооч Б ослын талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн бөгөөд гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх юм байна. Хэргийн талаар ташаа мэдээлэл гарч байгаа тул ЦЕГ-аас товч мэдээлэл өгч байгаа гэдгийг тэрбээр онцоллоо. 

Одоогоор уг хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа юм.