Сайн байцгаана уу? Та бүхэн надад зөвлөгөө өгч тус болооч гуйж байна. Яах аа мэдэхгүй байна. Ажлын залуутайгаа ажлаар томилолтой явахдаа согтуу байхдаа санаандгүй унтчихсан юм гэтэл одоо бүр байнга харилцаатай байя үгүй бол хүмүүст хэлнэ гээд гэрт хүртэл согтуу ирж агсан согтуу тавьж хашгирч байгаад явлаа.

Нөхөр хөдөө ажилтай болохоор одоо ирэхээр нь яана аа л гэж бодож байна. Уг нь нөхөртөө хайртай, санаандгүй л нэг удаа унтаад тэгээд дараад нь дарамтлаад байхаар нь 2 ч удаа аргадах гээд унтсан. Одоо бүр фэйс, мсж, утас бүгд рүү нь залгаад аймаар хэцүү байна. Байнга дарамтлаастай цагдаад хэлбэл нөхөрт чинь хэлнэ гээд байх юм.

Нөхөр мэдвэл би үхэх байх аа. Үүнээс болж сүүлийн хэд хоног үнэхээр хэцүү байна аа. Ажил дээр бас байнга дарамтлаастай. Би яг амиа хорломоор санагдаж байна. Үнэхээр хэцүү байна. Яах вэ. Зөвлөгөө өгч тус болооч…