Цонхоор үсрэх гэж байсан иргэнийг аварсан байна.ОБЕГ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд орон сууцны 8 давхраас согтуу хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 23-ны 01:36 цагт хүлээн авчээ.

Аврах анги 105-ын алба хаагчид 6.5 км замыг туулан 01:42 цагт очиж тус хорооны иргэн 21 настай, эрэгтэй гэр бүлийн маргааны улмаас /согтууруулах ундаа хэрэглэсэн/ орцны цонхоор үсрэх гэж байсныг 25 минут ажиллаж, аварч буулгажээ.

Иргэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

 


Эх сурвалж: ОБЕГ