Эрүүл мэндийн яамны коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг шууд дамжуулж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад PCR шинжилгээ хийхэд 30 хүнээс халдвар илэрлээ. Энэ тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээнээс, 16 нь "Нэг хаалга- Нэг шинжилгээ"-тэй холбоотой байна. 

Улаанбаатар хотын хэмжээнд нийт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1989 болсон. Бусад аймгуудад халвдар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2315 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 53 тохиолдол эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 2831 болсон. Үүнээс эдгэрсэн 2150 хүн буюу 76 хувь нь эдгэрсэн байна.