АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаУИХ-ын гишүүн асан О.Баасанхүүтэй ярилцлаа.


-АН-ын асуудал маргаантай байгаа энэ үед та намын хууль зүйн нарийн бичгийн даргыг хариуцан ажиллахаар болов ууУлсын дээд шүүх хоёр удаа АН-ын асуудлыг авч хэлэлцсэнУлсын дээд шүүхээс гаргасан шийдвэрийг тодруулж тайлбарлахгүй юу?

-Юуны өмнө ямар маргаан Ардчилсан намд үүсээд байгаа юм бэ гэдгийг тодруулж хэлэх нь зөв байх. Өнгөрсөн оны долдугаар сарын 3-нд Ан-ын үбХ-ноос тогтоол гарсан байдаг. Тэр тогтоолыг үндэслэж Ан-ын дарга С.Эрдэнэ “Наймдугаар сарын 23-ны дотор намын шинэ даргыг сонгох, ҮБХ-ны тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Ц.Туваан гэдэг хүнд өгсөн байдаг.

Тэр хүртэлх хугацаанд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж, намын тамгыг өгсөн. Харамсалтай нь Ц.Туваан наймдугаар сарын 23-нд зарлагдсан намын их хурлын товыг хүчингүй болгоод, арванхоёрдугаар сард намын Х их хурлыг хийсэн. Энэ хурлаар намын даргыг сонгоогүй. Харин “Ан-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж өгнө үү” гэдэг бичгийг УдШ-д өгсөн байдаг.

Тиймээс намын дарга С.Эрдэнэ “Х Их хурлыг зохион байгуулсан нь намын дүрэмд нийцэхгүй байна. намын даргын орлон гүйцэтгэгчээр томилогдсон энэ хүнд би намын шинэ даргыг сонгох, томилох шийдвэрийг үүрэг болгосон. Харин энэ хүн хэрэгжүүлсэнгүй ээ” гээд энэ хүнийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн.

Нэгдүгээр сарын 14-нд УДШ-ийн шийдвэр “Ц.Тувааны намын даргыг түр орлон гүйцэтгэгчийг хүчингүй болгож, цахим бүртгэлээс хассан. Мөн намын дүрмийг баталсан нь хуульд нийцэхгүй байна гээд бүртгэхээс татгалзсан.

Мөн С.Эрдэнийг намын даргаар бүртгэхээс татгалзсан. С.Эрдэнэ гэдэг хүн АН-ын даргаар шинээр сонгогдсон бус, хуучин бүртгэлтэй байсан хүн. Тийм учраас Дээд шүүхийн шийдвэр зөв байсан.

Хоёрдугаар сард П.Нүрзэд гэдэг хүнээс Дээд шүүхэд хүсэлт өгсөн. Тэр хүсэлт нь УДШ алдаа дутагдлаа засах юм бол дахин хандах эрхтэй гэсний дагуу алдаа дутагдлаа засчихлаа, намын дүрмийг бүртгэж өгнө үү гэдэг хүсэлт байсан. Тэрийг нь сая хуралдаад алдаа дутагдлаа зассан гэж үзэх үндэслэл алга. АН-ын хэлэлцэгдсэн асуудлыг дахин оруулж ирсэн байна. Дээд шүүх нэг хэлэлцсэн асуудлаар хоёр шийд гаргахгүй гээд хүчингүй болгосон. Ийм л юм байгаа.

-Тэгэхээр одоо АН-ын даргын асуудал хэрхэх вэ?

-2017 оны УДШ-ийн 01 тогтоолоор АН -ын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа. Мөн намын дүрэмд өөрчлөлт ороогүй учраас хэвээрээ байгаа. Сая үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг Улсын дээд шүүх зөвшөөрсөн бол энэ хүн эрх зүйн үндэстэй болох байсан. Улсын дээд шүүхийн шийдвэрт “Намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг итгэмжлэлгүйгээр үүрэг гүйцэтгэгчид тавьсан байна. Тийм учраас энэ хүн цаашид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёсгүй юм байна” гэдэг шийдвэр гаргасан байна. Тэгэхээр одоо Улсын дээд шүүхийн шийдвэрээр өмнө хэлсэн зүйлүүд хүчингүй болсон учраас хуучин шийдвэрүүд буцаад сэргээгдсэн гэсэн үг.

-Одоо намын даргын сунгаа хэзээ болох вэЕрөнхийлөгчийн сонгуулиас өмнө АН даргаа сонгож амжих нь уу?

-Одоо намын даргыг сонгох Дотоод сонгуулийн хорооны тогтоолыг хэрэгжүүлэх гэж байна. Өмнө нь дотоод сонгуулийн хороонд таваас зургаан хүн намын даргад өрсөлдөхөөр нэрээ бичүүлж байсан. Тэр хүмүүсийн бүртгэлийг сэргээсэн. Дээр нь нэмээд өрсөлдөх сонирхолтой хүмүүс байвал бүртгээд явна. Одоогоор тэр үед бүртгүүлсэн хүмүүсээс нэрээ хасуулмаар байна гэж хэлсэн нэг ч хүн байхгүй. Бүгд өрсөлдөнө гэж харж байна.

-Одоо ч гэсэн маргалдагч талууд хоёр талд хурал хийжхоёр даргатай хоёр хуваагдсан мэт байдал байсаар байнаТэгэхээр намын даргыг сонгох хурлыг Ц.Тувааны тал зөвшөөрч байгаа юм ууХуулийн хүрээнд дахиад шүүх дээр маргаан үүсэхшүүхээс намын даргыг бүртгэхгүй байх ийм байдал бий болохгүй юу?

-Зөвшөөрөх, зөвшөөрөхгүй тухай чухал биш. Хуульдаа нийцсэн үү, дүрмэндээ нийцсэн үү гэдэг хамгийн чухал. Ц.Туваан, П.Нүрзэд тэргүүтэй хүмүүс хуульдаа нийцсэн гэж бодоод УДШ хандсан ч шүүх тэднийг нийцээгүй байна гэдгийг тогтоочихож. Одоо дүрэм, хуульдаа нийцсэн зүйл нь хаана байгаа юм. Хууль, дүрмээрээ бүх юм хуучин байдалдаа байгаа учраас энэ нь үргэлжлээд явна. Харин Дээд шүүхийн өмнөөс би хариулж мэдэхгүй. Бид одоо хууль дүрмэндээ нийцүүлээд намын их хурлаа хийгээд, намын их хурлаараа 200 мянган хүний саналаар өрсөлдөөн явуулаад хамгийн олон санал авсан хүнийг намын дарга гэж хэлээд батламжлуулахаар өгнө. Ардчилсан нийгэмд олонхын санал авсан хүнээ хүлээн зөвшөөрөөд явдаг. Тэр зарчмаараа УДШ –д хандана. УДШ үүн дээр ямар нэг сөрөг үйлдэл хийхгүй байх гэж найдаж байна.

-П.Нүрзэд дарга дөнгөж сая намын даргын сунгааг хийх талаар хэвлэлийн хурал зарлажээТэгэхээр хоёр газар хурал болохгүй биз дээ?

-Намын их хурлыг хэн дуртай нь би хийнэ, чи хийнэ гэж булаалдаж хийдэг ойлголт биш. Ганцхан хууль ёсны дүрэм, шийдвэрээр л хийх ёстой. С.Эрдэнэ даргын хувьд ч тэр, Ц.Туваан даргын хувьд ч тэр намын дунд ямар нэг хагарал гаргая гэсэн бодолгүй байх гэж итгэж байна. Хагарал гаргахгүйн тулд нэг ширээний ард суух ёстой. Одоо нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас энэ асуудлыг эргэж сөхөх нь зохимжгүй. Тиймээс өмнөх асуудлыг одоо сөхөж ярих нь утгагүй. С.Эрдэнэ дарга өөрөө дарга болох гээд байгаа юм биш шүү дээ. Өөрийнхөө ажлыг дараагийн даргад шилжүүлэх гээд байгаа юм. Дараагийн даргыг мөн энэ дарга сонгох гээд байгаа юм биш. Өрсөлдүүлээд намын гишүүд нь сонгоно.

-Намын дарга хүн ямар байх ёстой вэТа намын гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-2017 онд анх удаа нийт гишүүдээрээ намын даргыг сонгуулж байсан. Тухайн үед 65 суудалтай Ардын намын эсрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялалт байгуулсан. Тэр утгаараа одоогийн шинэ дарга 62 суудалтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд орох нь. Нэлээд ширүүн өрсөлдөөн болох юм шиг байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж, ялж чадах хүн байгаасай гэж хүсч байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулчихвал дараа нь УИХ-ын сонгууль гээд том ажил байна. Энэ сонгуульд мөн ялалт байгуулах менежмэнттэй, улс орондоо нэр нөлөөтэй тийм хүн байгаасай гэж намын гишүүний хувьд бодож байна.

-АН лидергүй болчихсон гэдэг яриа байдагТа АН-ыг хэр боловсон хүчин лидертэй гэж бодож байна вэ?

-АН маш сайн мундаг лидерүүдтэй. Залуучууд, дунд, ахмад үе гээд гурван үеийн дунд сайн лидерүүдтэй. Ялангуяа залуучуудын хувьд нэлээн чөлөөтэй, задгай сэтгэдэг, хайрцаглагдаагүй хүмүүс олон байна. 2017 оны дүрэм бол гишүүд төвтэй нам байх ийм дүрэм шүү дээ.

-Гишүүд төвтэй дүрэм нь АН-ыг хагалжбие биетэйгээ жийлцэх үндэс болж байгаа учраас дүрмээ өөрчилье гэж шийдсэн гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-Огт тийм юм байхгүй. Ер нь хагарч бутарсан гэдэг үгийг МАН-ынхны зүгээс шидсэн чулуу. Хоньчинг нь унагаавал хонь нь тарна гэдэг үг байдаг. Тэрэн шиг удирдагчийг нь муулчихвал, хэн ч биш болчихвол гишүүд нь хэн ч биш болдог, удирдлагагүй болдог гэсэн зарчмаар Ардын намынхны шидсэн чулуу.

АН-аас Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газрыг унагаагаад дараа нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаах ажиллагаа руу орсон байсан юм. Тэр бүтсэн бол болох байлаа. Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газар таван толгойн асуудал дээр маш буруу бодлого явуулж байсан. АН анхны эхлүүлсэн төмөр замын ажил, анхны эхлүүлсэн авто замын ажил, анхны эхлүүлсэн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх ажлыг зогсоох тал руугаа хандсан байсан учраас бид Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар бол төрөөс төрсөн тэрбумтангуудыг олноор бий болгож, 49 ЖДҮ-тэй болгосон. ЖДҮ-ээр бизнес эрхэлдэг ард түмний мөнгийг луйвардсан. Луйвардаад зогсохгүй тэр мөнгийг эргээд хүмүүст зээлүүлж мөнгө угаасан. Гурван хувийн хүүтэй зээл аваад 30 хувийн хүүтэй иргэдэд зээлүүлж байсан гээд бод доо. Тийм бузар зүйл хийж байсан учраас бид огцруулъя гэсэн юм. Хэрэв, тэр үед Ардчилсан намд байсан тухайн үеийн лидер байсан хүмүүс маань урваагүй бол, Ерөнхийлөгч маань хэт нэг тал руу ороогүй байсан бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаах боломж байсан. Хэрэв унагаасан бол АН аль эрт Засгийн газраа байгуулах хэмжээний нөлөө бүхий болох байсан. Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлт гэх хачин зүйл бий болоогүй, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхгүй байх байсан.

-Хийхгүй байсан бол юу гэж?

-Хэрвээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхгүй байсан бол одоо Ерөнхийлөгчийн шаналаад байгаа Шүүхийн шинэчлэл нэрээр хэт нэг тал руугаа буюу ялсан намын дор хуулийн байгууллагыг төвлөрүүлэхгүй байх боломж байсан.

УИХ, Засгийн газар бол 100 хувь намтай хамааралтай байдаг. Хуулийн байгууллага ямар нэг шийдвэр гаргая гэвэл эрх барих намын удирдах зөвлөл, тэр намын бодлого нэрээр хориглоно гэсэн үг. Комминизм чинь ерөөсөө л ингэж явсан шүү дээ. Бид нэг намын хяналтан доор, нам нь төрийн дээр, намын тогтоол нь шүүхийн тогтоолоос илүү байсан үе. Үүнийг л эсэргүүцэж байсан юм, Ардчилал. Төр төрөөрөө, нам намаараа явъя. Ардчилсан намын бодлого бол нам бол олон нийтийн байгууллага л гэж явж байсан. Гэхдээ одоо нэгэнт ялалт, ялагдлаа дүгнэсэн. Одоо бол АН шинэ намын даргаа гаргая. Тэгээд шинэ удирдлагаараа Ерөнхийлөгчийн сонгууль болон дараагийн УИХ-ын сонгуульд орно гэсэн байр сууриар л явж байна.

-Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үүдэвшихгүй юү гэдэг олны анхаарлын төвд байнаАН-аас Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшихээ илэрхийлбэл яана гэсэн үг вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тайлбар, дээрээс нь түүнийг дэмжиж, түүнийг тойрч байгаа хүмүүсийн яриагаар бол тэрээр дахин Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших сонирхолтой юм байна гэж харж байна. Одоогоор энэ хүн албан ёсоор АН-аас албан ёсоор өрсөлдөх хүсэлтэй байна гэдэг хүсэлтээ илэрхийлсэн зүйл хараагүй. Хэрвээ Х.Баттулга Ерөнхийлөгч сунгаанд оръё гэдэг хүсэлтээ илэрхийлээд 200 мянган гишүүдийн олонхын саналаар энэ хүнийг дахиад намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлье гэдэг саналаар гараад ирвэл бид дэвшүүлэхийн төлөө бүх ажлыг хийнэ.

Би нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд, 2013 онд намын гишүүн биш хүн намын гишүүдийн эрхийг зөрчөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан. Тодруулж хэлбэл, Цахиагийн Элбэгдоржийг Ерөнхийлөгийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр Ардчилсан намаас дэвшүүлсэн. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Мэдээж, МУ-ын Ерөнхийлөгчид Ц.Элбэгдоржоос өөр өрсөлдөх сонирхолтой олон лидерүүд байсан. Тэр хүмүсийн зүгээс яагаад бүгд тэгш эрхтэй дунд нь өрсөлдүүлээд хамгийн олон санал авсан хүнийг сонгож болдоггүй юм бэ гэдэг асуудал тавьж байсан.Тэр дунд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл тийм санал тавьж байсан. Тэр нөхцөл байдлаас хойш ер нь нам дотроо өрсөлдөөн өрнүүлнэ, намын гишүүдийнхээ итгэл найдварыг авсан хүнийг бид Ерөнхийлөгчид өрсөлдүүлнэ гэсэн дүрэмтэй болсон. Өнөөдөр манай намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэлээд хэдэн хүн өрсөлдөх сонирхол байгаа. Жишээлбэл, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал гэх мэт олон хүн байна. Дээр нь нэмээд Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөх байх. Хуулиараа бол намууд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ тавдугаар сарын 2-5-ны өдөр зарладаг.

-Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хуулиар бол Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхтэйэрхгүй гэдэг зүйл яригдаж байнаТа хуульч хүний хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийг хэн ч тайлбарлах ёсгүй. Энэ хүнийг дэвших эрхтэй, эрхгүйг Үндсэн хуулийн ЦЭЦ, СЕХ шийднэ.

-Ерөнхийлөгчийн сонгуультай жил учраас он гараад сонгуульд хэн нэр дэвших болхэн ялах бол гэдэг тамаглал дэвшүүлж ярьж байнаТаны хувьд ямар таамаг байна вэ?

-Ардын нам бололцоотой хүмүүсийнхээ нэрийг зарласан гэж би ойлгож байна. МАХН бас бололцоотой хүмүүсээ зарласан гэж харсан. ХҮН хүмүүсээс асууж байна гээд орхисон байна лээ. Манай намд Ерөнхийлөгч болох бололцоотой маш олон хүн байгаа.

АН бол бусад намаас ялгаатай нь хулгайч биш хүмүүс олонтой. Ард түмэн шударга, зарчимтай, хулгай хийдэггүй, худлаа ярьдаггүй, улс орноо худалдчихгүй, нэр цэвэр хүнийг хүсч байгаа. Тэр шаардлагад нийцсэн хүмүүс манай намд олон байгаа.