Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 7 хоногийн дотор 0.6 хувиар өсөж, бензин литр тутамдаа 900-2000 төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй байна
2026/03/27

Улаанбаатар хотод 2026 оны 3 дугаар сарын 23-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 4.5 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар тус тус өсжээ.
Тухайлбал, үхрийн ястай мах 26,515 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд өмнөх 7 хоногоос (26,285) 0.9 хувиар өсжээ. Харин нэг килограмм үхрийн цул мах 30,417 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногт үхрийн цул мах 30,179 төгрөгийн үнэтэй байсан бол энэ 7 хоногт 200 төгрөгөөр үнэ өсжээ.

Ийнхүү долоо, долоо хоногоор өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа цаг үед шатахууны үнэ нэмэгдэх тухай яригдаж эхэллээ.
2026 оны нэгдүгээр улиралд буюу эхний хоёр сард 518 мянган тн нефть бүтээгдэхүүн, дизель түлш, АИ-92, 98 зэрэг бензин захиалж авсан. Манай улс гурван сард 181 мянган тн нефть бүтээгдэхүүн захиалж авчээ. Өнөөдрийн байдлаар буюу гуравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар АИ-92 бензин 90.1 мянган тн буюу 42 хоногийн нөөцтэй байгаа юм. АИ-95 6.4 мянган тн буюу 72 хоногийн нөөцтэй, дизель түлш 116 мянган тн буюу 29 хоногийн, ТС буюу онгоцны түлш 3.9 мянган тн буюу 19 хоногийн ердийн хэрэглээний нөөц үлдэгдэлтэй байна.
Өчигдөр ОХУ-аас дөрөвдүгээр сард авах нефть бүтээгдэхүүний үнийг авсан хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин мэдэгдлээ.
Тэрээр, "АИ-92 тогтворжсон үнээр буюу 705 ам.доллар, Евро-5 1206 ам.доллар, АИ-95 1176 ам.доллар, АИ-98 1226 ам.доллар, дизель түлш энгийн нь 1385 ам.доллар, евро дизель түлш 1415 ам.доллароор үнийг ирүүлээд байна. АИ-92-оос бусад төрлийн нефть бүтээгдэхүүн 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ. Ерөнхийдөө бол 900-2000 төгрөгөөр нэмэгдэх тооцоолол гарсан" гэлээ.







Зочин · 2026/03/28
SAWI80955877
Зочин · 2026/03/27
SONIRXOLTOI SEXSYGR XALYYXN VANAGLI80955877
Зочин · 2026/03/27
BOOBN XXNOO BOOW DOLOOJ ANUSDI AL SEXSYGR SHAALGI80955877
зочин · 2026/03/27
Монголын ард түмэн жилийн 365 хоног битүү найр наадам өдөр тутам төлбөртэй найр тэр чигээрээ хавтгаарч хошуурч байна
зочин · 2026/03/27
4сар гарагууд л А-92 ялгаагүй 900-2000 төгрөгөөр нэмэгдэх нь ойлгомжтой одоогоор хүлээлттэй байгаа яг одоо бол 300-350 төгрөг гээд байгаа түлш дизель гэтэл Монголын төр сандал ширээгээ булаалцалдаал цаад шалтгаан бол Рио Тинтоогийн даалгавараар Монгол улсын Ерөнхий сайдыг унгалаа
Зочин · 2026/03/27
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh