Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд онц ноцтой хэрэг энэ сарын 13-нд гарчээ.

Тодруулбал, тус сумын нутагт эрэгтэй хүн боомилж нас барсан байсныг иргэд цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Ингээд хэргийн газар очиж шалгалт хийхэд тус сумын харьяат 35 настай эрэгтэй өөрийгөө боомилж нас барсан байжээ.

Учир шалтгааныг тодруултал тэрбээр өөрийн эхнэр болох 32 настай эмэгтэйг портер машинаар дайрч хөнөөгөөд , дараа нь өөрийгөө ийн боомилсон байсан аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар эхнэр нөхөр хоёр найзынхаа гэрт архи ууж хоноод өглөө эрт гарч явсан аж. Улмаар замдаа муулалцаж, дээрх ноцтой хэргийг өдүүлсэн бололтой.

Эл хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ноцтой гэмт хрээг үйлдэх, хохирогч болох хэргүүд гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас байнга анхааруулж байгаа билээ.