Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд нөхөртөө зодуулсан эмэгтэй ухаангүй болж, эмнэлгийн тусламж дууджээ. Улмаар үзлэг хийхэд тухайн эмэгтэй амьсгал хураасан байсан аж.

Тодруулбал, тус тоотод суух 37 настай Э нь согтуурсан үедээ эхнэр Г-гийн баруун шанаанд алгадаж амь насыг хохироосон байж болзошгүй байна. Хэргийг өдгөө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач нь сүүлийн хоёр хоног архи уусан, элэгний хатуурал өвчтэй байсан аж.