ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээг танилцууллаа. 

Тэрбээр "Зургаадугаар сарын давалгаа долдугаар сарын эхэн гэхэд тогтворжиж, нэлээд буурсан. Гэсэн хэдий ч наймдугаар сарын эхнээс халдварын тохиолдол нэмэгдлээ. Сарын эхнээс өнөөдрийг хүртэл халдварын тоо тогтмол өссөн. 

Шинжилгээнд эерэг эзлэх хувь нийслэлд  зургаадугаар сард 30 хүрч байсан бол долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхэн гэхэд 10 хувь болж буурсан. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод халдварын тархалт нэлээд буурсан байсан. 

Харин орон нутагт шинжилгээнд эерэг эзлэх хувь тогтмол өсөж байгаа бөгөөд хамгийн сүүлийн байдлаар 30-аас дээш хувьтай байна. Орон нутагт халдварын тархалт өндөр буюу нийт халдварын тохиолдлын 72.5 хувь бүртгэгдэж байгаа. 

Аймаг тус бүрд халдварын тархалт хэрхэн явагдаж байгааг харвал:

Вирусийн хувилбар илрүүлэх шинжилгээний явцад нийт эерэг тохиолдлдуудын 34.7 хувь нь дельта хувилбар байгааг тогтоосон. Дельт хувилбараар өвчилсөн хүмүүсийн 37.4 хувь нь хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. 

Улаанбаатар хотод дараагийн 14 хоногт ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 600-аас давах тооцоолол хийгдсэн. Вакцины үр нөлөө дельта хувилбарын үед буурч байгаа. 

Вакцины үр нөлөө буурах хувиар тооцоолбол,

  • 17.5 хувиар буурахад халдварын оргил үе есдүгээр сарын 20-25-нд ажиглагдаж, өдөрт 1,600-1,800 тохиолдол/хамгийн дээд тал нь 2,500/ бүртгэгдэх нь. 
  • 25 хувиар буурахад халдварын оргил үе мөн адил есдүгээр сарын 20-25-нд ажиглагдаж, өдөрт 2,500 орчим тохиолдол бүртгэдэх бөгөөд хамгийн дээд тал нь 3,500 орчим тохиолдол бүртгэгдэх тооцоолол хийгдсэн" гэдгийг хэллээ.

Халдвар хэрхэн тархаж байна вэ?

Хадвараас хэрхэн сэргийлэх вэ?