Би одоо  25 настай. Гунхсан нэг нь намайг тоохгүй, гутлаа чирсэнг нь би тоохгүй гэдэг шиг миний сэтгэлд нийцэхээр залуу тааралдахгүй явсаар саяханаас нэг залуутай уулзах болсон.  Уг нь жил илүү  миний хойноос гүйсэн,  архи уудаггүй, тамхи татдаггүй,  спортоор хичээллэдэг,  өмнө нь амьдралтай байгаад салсан нэг дажгүй залуу.

 Анхандаа уулзахад орой бүр хүргэж өгөөд л найзуудад маань таалагдсан.  Нэг асуудал нь ажил ерөөсөө ойлгохгүй юм. Хойноос гүйдэг байхдаа ажил чинь их хэцүү юмаа гэдэг байсан.  Тэгсэн одоо ажлаар хүмүүстэй уулзахаар, ажлаа хийгээд оройтохоор хардаад уурлаад байдаг боллоо. Ядаж байхад  манай ажлынхан дандаа эрчүүд.   Орсон ч гарсан ч эрчүүд ихтэй байдаг гэж ирээд л хүн хардаад байх юм.  Уурлахаараа  ерөөсөө утсаа авахгүй.   Нэг, хоёр хоногийн дараа уур нь гарахараа нэг л сайхан ааштай нөхөр ажил дээр хоол цай авчирдэг.  Ажлынхантайгаа, найзуудтайгаа  хаа нэг  уухаар  утсаа салгаад алга болчихно.

Өөрийнх нь ажил  байнга л оройтдог. Ажил ихтэй үедээ утсаа  ч авдаггүй. Тэглээ гээд би ерөөсөө уурладаггүй, харддаггүй.  Одоо ингэж байгаа хүнтэй хамт байх хэрэгтэй юу?  Эртхэн дээрээ больсон нь дээр үү?