Би одоо 30-тай сүүлийн үед сарын тэмдэг ирэхгүй байх боллоо. Эмчид үзүүлсэн чинь тариа хийлгэж байж түрүү сарын юм ирсэн. Харин одоо дахиад 2 сарынх ирсэнгүй. Би жирэмсэн биш ганц бие эмэгтэй. Тэгээд одоо болтол хүнтэй сууж хүүхэд гаргаагүй яваа болохоор эрт цэвэршиж байгаа юм болов уу, эхэндээ тоодоггүй байсан сүүлийн үед бүүр санаа зовоод байх боллоо. Сайн үзүүлж харуулахаар бие маань зүгээр байна гэхийн. Тэгээд бэлгийн ажил хийхгүй байгаа болохоор тэгдэг юм болов уу, ер нь сексийн дутагдал гээч зүйлийг яаж арилгах вэ. Мэдээж та бүхэнд хүнтэй танилц уулз учир гэх байх. Би шууд заяаны ханиа сонгож сайхан амьдрмаар байна. Нэг ёсондоо олон эртэй явахгүй, санаа нийлсэн нэг хүнтэй суух хүсэлтэй байна гэхүү дээ. Дээрх асуултанд минь зөвлөгөө өгөөрэй, өөрсдийн мэддэг бүхнээ хэлнэ гэдэгт итгэлтэй байна.