Сайн байцгаана уу бүсгүйчүүдээ. Би  одоо 24 настай.  Нэг охинтой. Сарын юм тогтмол ирдэг болохоор ерөөсөө календарь дээр  тэмдэглэл хийдэггүй. Жирэмснээс  хамгаалах юм ерөөсөө хэрэглэдэггүй. Нөхөртэйгээ сарын юм ирэхийн өмнөх 7 хоног, ирсний дараах 7 хоногт хийдэг. Календарийн аргаар л жирэмснээс сэргийлдэг гэх юм уу даа.

  Гэхдээ би долоо хоног их идээд байдаг болчихлоо.  Уг нь сарын тэмдэг ирдэг үедээ л ирсэн.  Ядаж байхад санаа дагаад ч тэр үү нойр аягүй их хүрээд, ядраад  байдаг болчихлоо.  

Юм ирсэн хэрнээ жирэмсэн болно гэж байх уу? Би жирэмсэн болохоор  их идээд, унтаад л байдаг. Бусад хүмүүс шиг царай алдаж, хордлого ерөөсөө өгдөггүй.  Тестээр үзсэн юу ч гараагүй.  Эмчид үзүүлэхээр одоо мэдэгдэхгүй 10 хоногийн дараа ир  гээд байх юм. би яаралтай мэдмээр байдаг. Яагаад ч юм тэгж 10 хоног хүлээнэ гэдэг муухай байнаа.