Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн газрыг хувьчлах дуудлага худалдааг дуулайнтайгаар хоёр ч удаа зарлаж, сүүлийн дуудлага худалдаагаар “Таван Богд Трейд” ХХК хувьчилж авсан билээ. “Таван Богд”-ын зүгээс уг газрыг хэрэв хувьчилж авах юм бол “Хас банк болон бусад хөрш байгууллагуудтайгаа хамтран илүү сонирхолтой, өвөрмөц шийдэлтэй шинэлэг, хүмүүст хэрэгтэй төслийг хэрэгжүүлж, шинэлэг загварын барилга барина гэж байв.

Тэгвэл уг ажлын хүрээнд барилгын зураг төслийн шалгаруулалтыг өнгөрсөн хоёрдугаар сард явуулж дууссан бөгөөд ялагчаар Английн “Грэйдон Архитектур Азиа” ХХК-ийг тодруулж, хамтарч ажиллахаар болсон байна. Уг уралдаанд Англи, Солонгос, Хятад, Монгол зэрэг орны зураг төслийн компаниуд өөр, өөрсдийн бүтээлээрээ оролцжээ. Уг нь “Таван богд” -ын зүгээс уралдаанд ирүүлсэн материалуудыг түүхэн дурсгалт, ууган барилга байгууламжийн үндсэн төрхийг хадгалан үлдэх, орчин үетэй хослуулах, үндсэн бүтээцийн хийцлэлд бодитойгоор хандсан байдал зэргийг харгалзан үзэж, сонгохыг онцолж байсан ч Английн компаны энгийн хийцтэй зураг төслийг сонгосон байгаад олон нийт эргэлзэж байгаа ажээ. Монголын зураг төслийн компаниудын чадвар дэлхийн хэмжээнд гарсныг Английн томоохон компанитай хэрхэн өрсөлдснийг бүтээлүүдээс нь харж болохоор байна. Өөрөөр хэлбэл тендэрт шалгарсан “Грэйдон Архитектур Азиа” ХХК-ын загварыг Монгол архитекторуудын бүтээлтэй харьцуулан харна уу. Ямартай ч Төрийн ордны зүүн талд байрлах хуучин Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн газар дээр ийм байрилга баригдахаар болжээ. Хотын төв хэсэгт баригдах барилга байгууламж нь хотын өнгө төрхийг тодорхойлох хэмжээний өвөрмөц шийдэлтэй болж чадаагүй нь харамсалтай.

Хэвлэх үйлдвэрийн барилгын Экстерьер зураг төслийн уралдаанд оролцсон компаниудын нэрс

  • Даблью Эс Эм Жи ХХК
  • Бадмаараг ХХК + Missoni Architects + ЦНТ ХХК
  • Рендер ХХК
  • Иргэн Ж.Гомбодорж
  • Скини ХХК
  • Арчсис ХХК
  • Кёнжин Архитектур Номадс ХХК
  • Хаус Дизайн ХХК
  • Эм Жи Эл Инженеринг энд Констракшн ХХК
  • А1 ХХК
  • ШУТИС 3-р курс оюутан Х.Билгүүн
  • ТГТ ХХК
  • Тэг Тэнхлэг ХХК
  • Пи Си Ди Пи ХХК
  • Кон Консалтинг ХХК
  • Аймакс ХХК + Кон Консалтинг ХХК
  • Архитектор Б.Эрдэнэбулган Ж.Алтантуул
  • Каркас Зураг ХХК

1.Грэйдон
http://www.facebook.com/gradonarchitecture/info/

1.Грэйдон
http://www.facebook.com/gradonarchitecture/info/

2.Даблью Эс Эм Жи

3. MGL E&C
http://www.facebook.com/MGL-EC-102848360109593

4. Арчсис

5. Гомбодорж

6. Кёнжин

7. А1 ХХК-1
http://www.facebook.com/A1Architects/?fref=ts

8. А1 ХХК-2
http://www.facebook.com/A1Architects/?fref=ts

 

9 .ТГТ1

10. Тэг тэнхлэг

11. Рендер
http://www.facebook.com/render.mn/?fref=ts

12. КонКонсалтинг
http://www.facebook.com/%D0%97%D1%83%D1%80%D

13. .Каркас зураг
http://www.facebook.com/Karkas-Zurag-218533324879709/?fref=ts

14. .Бадмаараг

15. Скини
http://www.facebook.com/skinnystudio2015/?fref=ts

16. .Хаус Дизайн
http://www.facebook.com/housedesignllc/?fref=ts

17. Х.Билгүүн

18. ТГТ2

19. ПиСиДиПи
http://www.facebook.com/pcdpmn/?fref=ts

20. Аймакс
http://www.facebook.com/imaxland/?fref=ts