Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат аварга эхнэрүүдээ олноос нуудаггүй ч, үр хүүхдүүдээ олны хэл амнаас ихэд нууцалдаг.

Тэгвэл түүний хүүхдүүд эхнээсээ том болж, аварга нь “үртэй хүн жаргалтай” гэдэг шиг тэднээрээ гайхуулж, магтах болжээ. Тодруулбал, А.Сүхбат аварга саяхан өөрийн цахим хуудсандаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, XX зууны манлай бөх Х.Баянмөнх өвөөгийнх нь Увс аймгийн төвд байрлах хөшөөний нээлтийн үеэр авхуулсан охиныхоо зургийг нийтэлжээ.

Тэрбээр зурагны доор “Аавын ондгор охин өдөр ирэх тусам л том болж байна. Аав хүн охин үрдээ илүү хайртай байдаг гэдэг үнэн бололтой” хэмээн бичжээ.