"Босоо хөх Монгол" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б, Б, Т, Б нар БНХАУ иргэн "Ж"-г хүч хэрэглэн заналхийлж, сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан байна. Тиймээс Эрүүгийн хуулийн 149, 149.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Б, Б, Т, Б нарыг сэжигтнээр тооцон ШШГЕГ-ийн харьяа хорих 0461 дүгээр ангид цагдан хорьж шалгалтын ажиллагааг үргэжлүүлж байгаа ажээ.

Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлд бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх хэмээн заасан байдаг. Тодруулбал "Эрүүгийн хуулийн 149.3.Энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж заасан байдаг.