Ингрида Радевич хэмээх энэ бүсгүй төрөөд 11 сарын дараа бодибюлдингийн тэмцээнд амжилттай оролцсон байна. Тодруулбал тэрээр 2014 онд жирэмсэлсэн бөгөөд 25 кг жин нэмсэн байна. Төрснийхөө дараа долоо хоногт 2 удаа бэлтгэл хийдэг байснаа аажмаар нэмж долоо хоногийн 5 өдөр бэлтгэл хийдэг болжээ. Энэ эрчээрээ тэрээр бэлтгэл хийсээр төрөөд 11 сарын дараа "World Beauty Fitness & Fashion" тэмцээнд оролцож фитнесс моделийн төрөлд тэргүүлсэн байна.