Аврора энтертайнмент" нь “Наран мандах нутаг”, “Зүрхэнд гэрэлтэх од”, “Амьдралын амт”, “Гэрэл”, “Анхны болзоо”, “Цэцэг”, “Өвөө би танд хайртай” гэх мэт богино болон бүрэн хэмжээний кинонууд, “Одноогийн ток шоу”, “60 секунт” хөгжөөнт шоу зэргээрээ үзэгчдэд эчнээ танил болсон билээ. Тус хамт олны шинэ уран бүтээл “The Call” нэртэй сэтгэхүйн аймшгийн жанрын бүрэн хэмжээний уран сайхны кино аравдугаар сарын 3, 4 Тэнгис, Өргөө кино театруудад нээлтээ хийх гэж байна. Киноны найруулагчаар богино хэмжээний кинонуудаараа үзэгчдэд хэдийнээ танил болсон найруулагч Б.Чингүүн ажилласан бол зураглаачаар монголын кино урлагт шинэ өнгө төрхийг авчирсан, австралийн кино зураглаачдын холбооны гишүүн СТА  Д.Ангараг ажиллажээ.
Киноны гол дүрүүдэд дуучин Э.Урангоо, жүжигчин М. Баянбаатар, Б.Батзаяа нар тоглосон байна.