“Чөлөөт сэтгүүлзүйн эрх зүйн орчин” хэвлэл мэдээллийн удирдах ажилтнуудын үндэсний хоёрдугаар чуулган Төрийн ордны их танхимд үргэлжилж байгаа юм.

Чуулганыг Монголын сэтгүүлчдийн эвлэл, Өдөр тутмын сонинуудын холбоо, Телевизүүдийн холбоо, Радио, телевизийн академи, Хэвлэлийн хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа.

Энэ үеэр сэтгүүл зүйн салбарт тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчин, технологийн шинэчлэл, сэтгүүлзүйн салбарыг эдийн засгийн аргаар хэрхэн дэмжих зэрэг голлох асуудлуудыг тус бүрт нь авч хэлэлцэх бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс оролцож илтгэл хэлэлцүүлж, салбарынхаа талаар илэн далангүй ярилцах юм.

Одоогийн байдлаар чуулганд оролцогсод түр завсарлага авсан бөгөөд үүний дараа Хуульч, судлаач Л.Галбаатар“Интернэт ба сэтгүүл зүйн тойрсон эрх зүйн асуудлууд”сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

Чуулганы хөтөлбөрийг танилцуулбал

09.30 – 10.00 Төлөөлөгч, зочдыг бүртгэх
10.00 – 10.10 Чуулганы нээлт
10.10 – 10.30 Чөлөөт сэтгүүлзүйн эрх зүйн орчныг хангахад нэн даруй анхаарал хандуулах асуудлууд. Х.Наранжаргал “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн
10.30 – 10.50 Хэвлэл мэдээллийн бизнесийн ил тод байдал, шударга өрсөлдөөнийг хангахад шаардлагатай зохицуулалт. М.Мөнхмандах-Хэвлэлийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал
10.50 – 11.10 Хөдөлмөрийн хуулийн хүрээнд ажил олгогчдын шийдвэрлэвэл зохих эрх зүйн асуудлууд. Н.Долгор Радио, телевизийн Уран бүтээлчдийн нийгэмлэгийн тэргүүн
11.10 – 11.30 Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар редакцийн хараат бус байдлыг хангах нь. М.Батчимэг, УИХ-ын гишүүн
11.30 – 11.45 Завсарлага
11.45 – 12.45 Хэлэлцүүлэг

12.45 – 14.00 Үдийн зоог

14.00 – 14.20 Интернэт ба сэтгүүл зүйн тойрсон эрх зүйн асуудлууд Л.Галбаатар Хуульч, судлаач
14.20 – 14.40 Хэвлэл мэдээллийн салбарыг эдийн засгийн аргаар хэрхэн дэмжих вэ? Д.Жаргалсайхан, Эдийн засагч, нийтлэлч
14.40 – 15.00 Өргөн нэвтрүүлгийн технологийн шинэчлэл, зохицуулалт. У.Тамир Хараат бус судлаач
15.00 – 15.20 Орон нутгийн хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалт С.Шаравдорж, МСЭ-ийн дэд ерөнхийлөгч, ОНХМ-ийн холбооны тэргүүн
15.20 – 15.35 Завсарлага
15.35 – 16.35 Хэлэлцүүлэг

16.35 – 17.00 Чуулганы дүгнэлт

17.00 – 21.00 Хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулах ажээ.
Мөн чуулганы төгсгөлд “Улаанбаатар” зочид буудалд 18.00 цагт Эдийн засгийн сэтгүүлчдийн дунд зарласан шилдэг бүтээлийн уралдааны шилдэгийг тодруулах арга хэмжээ болох юм. Ур чадвараараа тэргүүлсэн сэтгүүлчдийн бүтээлийг шалгаруулах арга хэмжээнд хэвлэл мэдээллийн салбарынхнаас гадна Сангийн яам, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас төлөөлөл оролцох юм.
Х.Даваа