Сүүлийн үед  багш, оюутнуудынх нь тэмцэл ширүүсээд байсан МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

Улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь түүний хүсэлтийг хүлээн авчээ. Ингээд МУИС-ийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг томилсон байна. Тус сургуулийн захирлыг хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар тодруулж, томилох юм байна.