Дөрвөн сая төгрөгийн долоон азтан тодорлоо
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр/03.19/ явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтыг хамруулжээ.
 

Сугалаагаар

  • 9291 хүн 20 мянган төгрөг,
  • 974 хүн 100 мянган төгрөг,
  • 105 хүн 500,000 төгрөг,
  • 7 хүн дөрвөн сая төгрөг хожиж, нийт 10,377 хүн азтан боллоо.