Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-ын тойргийн үерийн далан дагуу авто засвар, гагнуурын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн газрын алба, Геодези, усны барилга байгууламжийн газар болон холбогдох байгууллагууд газар дээр нь очин үүссэн нөхцөл байдалтай танилцан хууль журмын хүрээнд үйл ажиллагааг зогсоолоо.

Далан шуудууны дагуу асгасан техникийн тос масло, хлорын шохой, ахуйн хог хаягдлыг цэвэрлэж, шуудуу дагуу босгосон машины яам болон чингэлгийг яаралтай зайлуулах шаардлага хүргүүллээ.