Өнөөдөр хар тамхи хэрэглэх, худалдаалахыг хориглосон өдөр. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд “Мансуурах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодсыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх борлуулах гэсэн зүйл заалтын дагуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 15 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ" гэж заажээ. Урд хөршид энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах шийтгэл хариуцлага онцгой чанга байдаг. 50 граммаас дээш хэмжээгээр хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг тус улсын хилээр ашиг олох зорилгоор нэвтрүүлсэн бол цаазаар авах хүртэл ял ногдуулдаг.