Монгол Улсын чансаа дээшилж 190 улсаас 39-д эрэмбэлэгдэж эхэллээ

Монголын 3х3 төрлийн сагсчид 39-р байрт эрэмбэлэгдэж эхэлжээ. play.fiba3x3.com-д 520,000 гаруй тамирчин бүртгэлтэйгээс 120,000 орчим тамирчин FIBA 3x3-ийн Дэлхийн чансааны оноо авсан байгаа бол Монголын тамирчид Азийн наадмын хүрэл медаль авсны дараа чансаа нэмэгдэж #74 #79 #83 байр руу ороод иржээ.

Мөн Азийн Оюутны аварга, Азийн танхимын наадмын хүрэл медаль хүртсэн амжилтын оноогоор FIBA 3x3-ийн гишүүн 190 орноос Улсын чансаагаар Монгол Улс 39-д ороод ирлээ.