Сүүлийн жилүүдэд Plus size моделиуд буюу тарган моделиуд хүчээ авч байгаа. Тэр дундаас тодрон гарч энгийн нэгэн тарган эмэгтэйгээс дэлхийн хэмжээний "Од" болж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан эмэгтэй бол 30 настай Ашлей Грахам юм. Тэрээр тарган гэдэг шалтгаанаар найз залуудаа хаягдаж байсан гэдэг. Гэвч тэр шантралгүй урагшилсны эцэст өнөөдөр дэлхийд алдартай Plus size модель болж чаджээ. Мөн тэрээр "Тарган" гэх шалтгаанаар өөртөө итгэлгүй байдал, сул дорой мэдрэмжийг мэдэрч буй олон мянган бүсгүйчүүдэд лекц уншиж урам зоригийг өгдөг гэнэ. 

Эх сурвалж: Seen.mn