Ээж нь багад нь нас барж аав нь хотод ажилдаг бяцхан хүү хичээлдээ 4.5км алхаж очдог тухай мэдээлэл интернэт хэрэглэгчдийн дунд тарсан билээ. Тэгвэл тус хүүгийн мэдээллийг үзсэн хүмүүс хүүд 37 сая төгрөгтэй тэнцэхүйц хандив цуглуулж, дулаан хувцас бэлэглэжээ. Хүү эмээ болон эгчийн хамтаар нилээд ядруухан амьдардаг бөгөөд аав нь мөнгө олохыг тулд хотод ажилдаг байна. Харин сайн санаат хүмүүс аавд нь тус нутгийн спорт цогцолборт ажиллах санал тавьсанаар гэр бүлтэйгээ хамт ажиллаж амьдрах боломжтой болжээ. Интернэт хэрэглэгчид хүүг "Мөсөн хүү" хэмээн нэрлээд байгаа юм. 

Эх сурвалж: See.mn