Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 02-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
12:00-13:30 цагт: 17-р хороо Сурагчийн 4, 36-45, 50, 52-55-р гудамж,

БАЯНГОЛ ДҮҮРЭГ
14:00-15:30 цагт: 11, 23-р хороо Зүүн Ард Аюушийн 2, 12-14, 25, 8, 25-р гудамж, Хувьсгалчдын Г-ийн 10, 11-р гудамж.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004