Цахим орчинд жолооч нарын торгуулийг  тэглэв гэсэн мэдээлэл гарч байна. Бид энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Сүүлд батлагдсан Өршөөлийн хуулиар 2016 оны 07-р сарын 01-нээс өмнөх бүх торгуулийг тэглэсэн.

Харин түүнээс хойшхи торгуулийг тэглээгүй” гэдгийг хэллээ.

Өөрөөр хэлбэл торгууль тэглэх ямар нэгэн захирамж гараагүй болохоор жолооч та  2016 оны 07-р сарын 01-нээс хойш торгуулсан бол заавал төлөх ёстой болно.

Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд "Зөрчлийн тухай хууль"-ийн дагуу иргэдэд 5.5 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна. Үүний дийлэнх буюу гурав орчим тэрбум төгрөгийн торгуулийг автомашин эзэмшигч, жолооч нарт ногдуулжээ. Өнөөдөр нэг жолоочид дунджаар 100,000-200,000 төгрөгийн торгууль хуримтлагдан, төлөгдөөгүй явж байгаа гэсэн судалгаа гарсан байдаг.