Монголд аялал жуулчлал жилээс жилд хөгжиж байна гэж ярьдаг. Харин тухайн улсын аялал жуулчлалын хөгжлийг хамгийн энгийн асуудал буюу "00"-ын асуудлаа хэрхэн шийдвэрлэснээр нь дүгнэдэг билээ. 

Тэгвэл Монголд ирсэн Японы нэгэн жуулчин энэ сэдвээр дэлгэрэнгүй нийтлэл бичжээ. Тэрээр Монгол дахь албан байгууллагуудын бие засах газар, байрны "00", хөдөөгийн "00" , нийтийн "00", гэх мэтээр нэг бүрчлэн ангилан бичсэн байна. 

Түүний нийтлэлээс сийрүүлбэл

Би Монголд байх хугацаандаа Улаанбаатар хотод байрлах бие засах газруудаас эхлээд хээрийн "00" хүртэлхи бүхий л бие засах газруудын нөхцөл байдлыг дүгнэхийг хичээлээ. 
 

Central tower 

Энэ бол Чингис хааны талбайд байрлах брэнд дэлгүүр юм. Дотроо реторан, кафе зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явагддаг. Ариун цэврийн өрөө нь 3 давхарт байрладаг. Миний хувьд төв талбайд ойрхон бие засах хэрэг гарвал уг газрын цэвэрхэн ариун цэврийн өрөөг ихэвчлэн хэрэглэдэг. 

Bluemon center 

"Өргөө" кино театртай ойролцоо байрлах арилжааны барилга юм. 1-р давхрын хүлээлгийн өрөө болон 2 давхарт байрлах кафены ариун цэврийн өрөө нь хэрэглэхэд хялбар, тухтай боловч эрэгтэй эмэгтэй 00 нь тусдаа бус хамтдаа байрладаг. Уг газрын ариун цэврийн өрөөнд байхдаа цүнхнээсээ юмаа алдаж бяцхан гэмт хэрэгт өртөж байлаа. 

Улсын Их Дэлгүүр 

Номин их дэлгүүрээр маш их хүн үйлчлүүлдэг ч ариун цэврийн цаас байдаггүй.  

Улаанбаатар зочид буудал

Хэдийгээр анх харахад хэцүү ч ариун цэврийн өрөөг нь ашиглахад тохиромжтой. 

Нийтийн "00"

Улаанбаатар хотод хэдэн хэдэн нийтийн бие засах газар байдаг. Уг зураг дээрхи газар Чингис хааны талбайд байрладаг. Нэг удаа ороход 300төгрөг /Ойролцоогоор 10 yen/ 

Монгол Япон төвийн "00"

Энэ нь Монгол Улсын Их Сургуулийн ойролцоо байрлах барилга юм. Орох хэсэг нь бага зэрэг ойлгомжгүй байж магадгүй. Ариун цэврийн өрөө нь нэгдүгээр давхартаа байрладаг. Японы сонин, сэтгүүлийг үнэгүй үзэх боломжтой 

Хөдөөгийн "00" 

Улаанбаатар хотод усан хангамж, бохирын систем, ариун цэврийн байгууламжгүй, хувийн байшингууд бараг л иймэрхүү байдаг. Ухсан нүхийг модоор хүрээлсэн тул моднууд дээр хөлөө болгоомжтой байрлуулвал унах аюулгүй. /Инээв/ Энэ жорлонг хэрэглэхэд багагүй эрсдэлтэй. Айшигтай үнэртэй тул маш их ялаанууд овоорсон байдаг. Миний хувьд ийм төрлийн 00-руу аль болох бага очихыг хичээдэг. Шөнийн цагт та модон 00-ыг хэрэглэхээр бол гэрэл гаргах зүйлс, гар утас зэрэг чухал зүйлсийг мартаж болохгүй. Таныг чөлөөтэй явахад ямар нэгэн нохой саад болж магадгүй тэр үед нохойны эзэнд хэлэхэд асуудал шийдвэрлэгдэх болно. 

Хээрийн "00"

Нүүдэлчид уг жорлонг хэрэглэдэг бөгөөд жорлонг дүүрвэл булаад өөр газар дахин шинийг барьдаг. 

Өвсөн дэхь "00"

Мэдээж хэрэг хээр газар хашаа байхгүй. Өдрийн цагт хөх тэнгэрийг, шөнийн цагт оддыг харан бие засах боломжтой. Магадгүй та хэн нэгэн намайг харж байвал яах юм бэ гэж асуух байх. Тэр нөхцөлд та шүхэр эсвэл томоохон чулуу зэргийг ашиглаж өөрийгөө халхлаж болох юм. Монгол эмэгтэйчүүд урт дээл /Үндэсний хувцас/ өмсөж, бие засдаг. Тэд хэрэглэсэн цаасаа ойр орчиндоо ил задгай хаячихдаг. Энэ нь надад их хэцүү санаггдаг учир тэдгээр цаасыг түүн цүнхэндээ хийж хогийн сав олж хаядаг. 

Түүний нийтлэлийг дэлгэрэнгүй уншихыг хүсвэл Энд дарна уу 

www.Seen.mn