“…Ухаахудагаас хувь хүртэх үү, Ухаахудагийг хувьд үлдээх үү” гэдгийг УИХ-ын 11 гишүүн шийднэ
24 цагийн өмнө
Тавантолгойн нүүрсний ордын өрөм болсон Ухаахудагийн тухайд аваад үзэхэд яг ийм “…Ухаахудагаас олуулаа хувь хүртэх үү”, эсвэл “…Ухаахудагийг одоо эзэмшиж байгаа этгээдүүдийн хувьд үлдээх үү” гэдэг асуулт хариугаа хүлээж байна.
Засгийн газар бол шийдэхэд хэцүү. Өмнөх нь Үндсэн хууль, Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлж Ухаахудаг зэрэг стратегийн ордуудаас хувь хүртэх арга хэмжээ аваад унасан. Тэгээд ч стратегийн ордуудын Баялгийн санд оруулах хувь нэмрийн асуудлыг УИХ-аар шийдүүлэх гээд шилжүүлчихсэн. Тодруулбал, өмнөх Засгийн газар “…Ухаахудагийг “Энержи ресурс” компанид УИХ, Засгийн газрын шийдвэргүй, өөрөөр хэлбэл, Засгийн газрын тэмдэглэлээр өгсөн нь хууль бус” гэж үзсэн. Үүнийгээ нотлох гээд Ухаахудагийн бүх “түүх”-ээр хоёр боть эмхэтгэл хүртэл гаргасан. Түүнийгээ УИХ-ын тогтоолын төсөлтэй хамт өргөн барьсан. Ингэснээсээ хойш удалгүй унасан.
Харин УИХ уг тогтоолын төсөл, холбогдрох баримт материалуудыг хүлээж аваад Ажлын хэсэг томилсон. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны тавдугаар сарын 8-нд “…Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах” захирамж гаргасан. Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн П.Мөнхтулгыг томилсон. Гишүүдэд нь УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Р.Батболд, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Ш.Бямбасүрэн, С.Зулпхар, Б.Жаргалан, М.Нарантуяа-Нара, Д.Пүрэвдаваа нарын 10 гишүүн багтсан. Өөрөөр хэлбэл, эдгээр 11 гишүүн дээр хэлсэн “…Ухаахудагаас олуулаа хувь хүртэх үү”, эсвэл “…Ухаахудагийг одоо эзэмшиж байгаа этгээдүүдийн хувьд үлдээх үү” гэдгийг шийдэхээр болоод байгаа юм. УИХ-ын гишүүүн П.Мөнхтулга болохоор дөнгөж Ажлын хэсгийн ахлагч болоод “…Бид мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж, мэдээлэл судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулна. Үүний үндсэнд санал, дүгнэлтээ гарган цаашид авах арга хэмжээний талаарх санал шийдвэрийн төсөл боловсруулж, УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулна. 2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоол бий. Энэ тогтоолоор зарим ордын төрийн хувь эзэмшлийг тогтоох тухай заасан. 4 дэх заалт дээр Оюу толгой, Тавантолгой, Цагаан суварга, Асгатын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, төр хэрхэн оролцох талаарх асуудлыг судалж УИХ-д санал дүгнэлтээ танилцуулахыг үүрэг болгосон байдаг. Энэ заалтын хэрэгжилт бүрэн хангагдаагүй учраас уг 4 дэх заалт дээр манай ажлын хэсэг байгуулагдаж ажиллана. 11 гишүүн орсон. Бид нэгдсэн байр суурь гаргана. Нөхцөл байдал, баримт бичигтэй бүрэн танилцсаны дараа хэвлэлд байр сууриа илэрхийлнэ” гэж байсан юм. Түүний мэдээллээс харахад, асуудлыг зөвхөн Ухаахудагийн түвшинд бус, өдгөө хувийн хэвшлийнхний мэдэлд байдаг стратегийн ордуудын хүрээнд судлах бололтой.
УИХ-ын даргын захирамж ч тэгж гарчээ. Гэхдээ, түүнээс хойш хоёр сар хагасын хугацаа өнгөрлөө. Сар гаруйн дараа УИХ-ын намрын чуулган эхэлнэ. Гэсэн ч, одоогоор тус ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжид заасан ямар үйл ажиллагаа явуулсан талаарх ямар нэг мэдээлэл гараагүй байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 14 цагийн өмнө
SAWN80955877
Бат · 16 цагийн өмнө
Одоо параламентаа 2 танхимтай болгож төрөө ард түмэн хянахгүй бол улс хөгжихгүйнээ төрд гарсан эрхмүүдийг буруутгах аргагүй хөрс нь бохир болохоор бохир хөрснөөс хогийн ургамал л ургана
Зочин · 16 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 22 цагийн өмнө
XALYYXN VANAGN XUSLEER SEXSDI80955877
Зочин · 24 цагийн өмнө
DYRTAI SEKSYG BAIRLALAAR80955877XUSNEER
Зочин · 24 цагийн өмнө
TSAGN SEKSDEX VANAGLMAAR SADARTLA SEKSDN80955877
Зочин · 24 цагийн өмнө
SEXSEER ERCHUUDED SEKSEER UILCHLN ANUSDI BOOW GOE XOXOJ TAWIYYLI80955877