Сайн байцгаана уу? Би нөхөртэйгөө ханилаад 7 жил болж байна. Одоо 5-тай, 3-тай 2 хөөрхөн хүүтэй. Нөхөр маань нэг замын компанид ажилладаг.

Хавар эрт ажилдаа гараад намар л ирдэг. Бие холдохоор сэтгэл холдоно гэдэг үнэн юм шиг байна. Бид 2 таарч тохирохоо больсон байнга л хэрүүлтэй байх боллоо. Нөхөр маань архи пиво их уудаг болсон. Архи уухаараа л байнга хэрүүл хийж зоддог болсон. Зодчихоод маргааш нь салая гэхээр уйлж орилоод л дахиж тэгэхгүй гэж гуйна. Байнга л зайл гэж хөөдөг болсон. Одоо би яавал дээр вэ. Салая гэж маш их бодсон. Гэсэн ч 2 хүүгээ бодоод байх юм. Сүүлийн үед ходоод их өвдөх болсон. Сэтгэл санаагаар байнга л үхүүлж дарамтлах юм. Надад зөвлөж тус болооч хүмүүсээ.