​Намайг Г гэдэг энэ жил 35 хүрч байна. Би өөрийнхөө амьдралыг эргэцүүлэн бодоход их л гэнэн тэнэг байж дээ гэж бодох юм. Би өөрөө айлын том охин болохоор хэдэн дүү нарынхаа өмнөөс эцэг эхдээ загнуулж зодуулж өссөн дөө.

10-р ангиа төгсөөд оюутан болж сургуулиа төгсөөд ажилд орлоо. Ажилтай ганц бие эмэгтэйг сонирхох хүн бишгүй л байсан даа. Гэхдээ би 10 жилийн ангийнхаа залуутай үерхэж байгаад хүүхэдтэй болсон. Гэхдээ тэр залуу маань надтай даанч суугаагүй. Өөр хүнтэй суусан юм. Би гэдэг амьтан ингээд эцэггүй хүүхэд гаргаж ажлаасаа гарч эцэг эх дээрээ ирсэн дээ. Гэхдээ эцэггүй хүүхэд гаргасан хүнийг хэн зөвөөр хүлээж авах вэ дээ. Хүүгээ гаргачихаад гэртээ байхад ад үзэгдэж загнуулах нь үнэхээр хэцүү байсан даа. Эрэгтэй дүү маань хүртэл хүний шээсийг авчирчихаад юу юм гээд л загнадаг байсан. Эцэг эхтэйгээ байхад хэцүү байсан ч гэсэн хүүгээ бодоод тэвчээд 2 нас хүргэсэн. Би бодохдоо энэ гэрээс явж л байвал танилцаад сууя гэсэн хүн байвал хэнтэй ч хамаагүй сууя гэж бодож байсан. Ингээд 1 залуутай танилцан удалгүй 1 гэрт орсон доо. Гэвч тэр хүн маань архи уудаг залуу байсан. Одоо бид 2 суугаад 5 жил болж байна энэ хугацаанд хөөрхөн охинтой болсон юм. Ингээд ам бүл 4-үүлээ боллоо. Гэхдээ эцэг эхтэйгээ хамт байснаас дээр байсан. Нөхөр ээлжийн ажилтай би охиноо хараад гэртээл байдаг. Хүү маань цэцэрлэгт явж байгаад одоо сургуульд орсон. Хүн уг нь хайртай хүнтэйгээ амьдардаг байтал нөхөр бид 2-н хувьд хайр сэтгэлгүй суусан гэх юм уу даа. Хэн хэнийх нь нас оройтсон байсан болохоор би ч гэрээсээ явж байвал хэнтэй ч хамаагүй сууя гэсэн бодлоор л суусан. Гэхдээ хэн хэнийгээ хайрлахгүй ийм амьдрал ямарч утга алга. Нөхөр хааяа уухаараа агсам согтуу тавьж зодож нүддэг боллоо. Хайр халамж гэж бараг байхгүй хүний хийсэн хоол угаасан хувцасыг өмсөөд л явж байдаг хүний урманд юм хийлцдэггүй юм аа гэхэд хайр халамж гэдэг үнэндээ алга байна даа. Яахав ажил хийж овоо хэдэн цаас авдаг. Тэгсэн мөртлөө би ажил хийж байна чи юу хийж байгаа юм гэж загнана. Би гэдэг амьтан гэртээ нэргүй зарц шиг л амьдарч байгаа юм шиг санагдах юм. Секс энэ тэр бол сардаа ганц 2 хийвэл их юм. Уг нь бид 2 дутах юмгүй боломжийн амьдарч байна гэж боддог. Байр машин гээд л. Би насан туршдаа иймэрхүү байдалтай амьдрах юм уу гэж ч бодох юм. Гэхдээ хүн болгоны ард зовлон жаргал ээлжилж байдаг болохоор хувь заяатайгаа эвлэрч амьдрах хэрэгтэй үгүйг мэдэхгүй юм. Миний энэ байдал бүр хэцүү зовж амьдарч байгаа хүмүүсийн хажууд юу ч биш л байх л даа. Гэхдээ хүний амьдрал богинохон шүү дээ. Ганц олдох амьдралдаа ганц ч гэсэн хүнээр хайрлуулж үзэх юмсан гэж бодох юм. Хүнийг хайрлана гэдэг хайрлаж байгаа хүндээ өчүүхэн ч гэсэн сэтгэлээсээ хандаж аз жаргал өгөх тэр л мэдрэмжийг би хүсэж байна. Саяхан манай хүний 1 найз нь ирсэн юм. Манай хүн тэр өдөр нь ажилтай таараад маргааш өглөө буух байсан болохоор нөгөө найзийг нь цайлж цагаан сарынхаа юмыг задлаж өгөөд цайлсан юм л даа. Тэгсэн бид 2 ч жаахан халаад бие биенийгээ өөрийн эрхгүй хүссэн тэр хүнтэй байхад сайхан байсан ч, надад хайргүй ч гэсэн хайраа гэж хэлж байгаа нь худлаа ч гэсэн сайхан санагдсан. Олон зүйл нуршилгүй өөрийнхөө талаар товчхон бичлээ. Би 2 хүүхдээ бодоод салмааргүй байна. Эмэгтэй хүнийхээ хувьд хайр халамж сексийг л хүсч байна. Намайг зөвөөр ойлгож зөвөлгөө өгөөч…