​Сайн байцгаана уу? Би өөрт тохиолдсон зүйлээсээ болоод цөхрөөд байна. 7 сарын өмнө юмуу даа нэг бүсгүйтэй танилцваа. Яг л нөгөө хайж явсан заяаны хань нь юм уу гэмээр.

Хараад л дурласан гэхэд болно. Манай нэг найзын найз нь юм л даа. Танилцаж нэр усаа мэдэлцээд утсаар ярьж мессэж бицилцэж байгаад уулздаг болов оо. Би өөрөө хөдөө уурхайд ажилладаг болохоор хамт байж чадахгүй л байдаг байлаа. Хотод амралтаараа ирэхээрээ л уулзана. Тэгж байтал манай хүний дутагдалууд нь гарж ирэвээ. Арай л дэндүү уух дуртай. Уухаараа зүгээр уухгүй, агсамнаж хүнтэй зодоон өднө, амиа хорлоно гэж өндөр нам хамаагүй байшин дээрээс үсрэх гэж оролдоно. Тэр болгонд нь би болиулж аргаддаг байсан ч гэсэн тэр бүсгүйд өөрөөсөө ч илүү хайртай байсан. Нэг удаа ажилдаа явсан хойно нэг найзnaнхаа найзтай танилцсан бөөнөөрөө найзуудаараа уулзаж байна гэж ярьдаг боллоо. Би ч яахав байнга хамт байж чаддаггүй болохоор найз нөхөдтэйгээ байг дээ гэж бодоод тэр олон уулзалтанд нь юм хэлдэггүй л байлаа. Гэтэл сүүлдээ тэр нэг залуугийн тухай арай л их яриад байх шиг санагдаж хоёулахнаа хүртэл уулзснаа хэлдэг байгаа. Харамлах хардах зэрэг хөдлөөд их л уур хүрч билээ. Тэгээд амралтаараа ирээд нөгөө залуутай нь уулзваа, хараад л дургүй хүрээд болдоггүй. Тэгээд хэдхэн хоногийн амралт болохоор түүнтэйгээ л хамт байя даа гэж бодоод аман дээр гарсан болгоноо залгиад л өнгөрлөө. Гэтэл тэр 2 нууцаар уулзаж байгаад надаа баригддаг байгаа. Ингээд л миний түүнд итгэх итгэл буурж эхэлсэн юм. Харин бүүр аймшигтай нь тэр төрсөн өдөр нь болж архи уугаад, их ууж байна гээд болиулах гэтэл агсамнаад найз нарыгаа ална гэж дайраад юм авч шидээд, нүүр нүдгүй маажаад хаячихлаа. Би өмөөрөх сэтгэл байсан ч чадахгүй байсан юм. Юманд чинь бас хэмжээ хязгаар гэж байнаа даа арай л хэтрээд байсан юм. Өмнө нь болсон айхтар зүйлүүдийг бичээд ч дэмий биз. Тэгээд төрсөн өдрөөрөө над руу би бол янхан, гичий надаас сал гэж орилж чарлаад аймшигтай шөнө өнгөрсөн. Маргааш нь би салаад явмаар байсан ч хөрсөн ч гэсэн хайрандаа баригдаад чадаагүй юм. Харин тэгтэл өөрөө надаас саллаа гээд хаяад явсан даа. Тэр явдлаас хойш эмэгтэй хүнд итгээд хайрлана гэхээс айгаад байх юм. Саяхан нэг бүсгүйтэй танилцтал өнгөрсөн юм бодогдоод хардаад болдоггүй, ямар сайндаа удаагүй дээрээ болисон нь дээр юм байна, гэмгүй айлын охин зовоогоод яахав гээд л болисон. Одоо хүнд яаж итгэх итгэлээ олж авах вэ? Хүнтэй танилцана гэхээс эмээгээд байх юм.