Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг "Гоёл" наадмын шилдгүүд өчигдөр /2018.11.30/ тодорлоо. 31 дэх жилдээ болсон "Гоёл-2019" наадмын Топ моделиор Н.Сарнай шалгарлаа.

 Тэрбээр 14 жилийн өмнөөс загвар өмссөн бөгөөд хоёр хүүхэд нөхрийн хамт амьдардаг юм.

Түүний нөхөр нь мөн адил загвар өмсөгч нэгэн юм. Н.Сарнай сүүлийн дөрвөн жил моделийн ажлаасаа завсарлаж, өнгөрсөн жилээс загварын тайзнаа эргэн ирсэн байна.