Г.Занданшатар: Салхитын мөнгөний ордыг ашиглах зөвшөөрлийг хуулийн дагуу цуцалсан
2019/01/03
Тагнуул, цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн өнгөрсөн сарын 29-нд Дундговь аймгийн Гурван сайхан суманд тусгай ажиллагаа явуулж, Салхитын мөнгөний ордыг эзэшмдэг БНХАУ-ын хөрөнгө оруулалтай "Жи Пи Эф"компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас тодруулахад, “Салхитын мөнгөний орд бол хувийн өмч биш. Монгол Улсын Үндсэн хуульд газар, газрын хэвлийн баялаг бол ард түмний өмч хэмээн заасан. Газрын хэвлийн баялгийг ашиглаж буй аж ахуйн нэгж хууль зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг цуцлах хуулийн 11 үндэслэл бий. Энэ дагуу 930 сая гаруй төгрөгийн татварыг нуун дарагдуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас, шаардлага хүргүүлэхээс эхлээд бүх арга хэмжээг хуулийн дагуу явуулсан. Гэвч зөрчлөө арилгаагүй тул тусгай ажиллагаа явуулсан юм” гэлээ.
Good · 2019/01/04
Good job
Sain ajillasan,,, · 2019/01/03
Surteich ajil uragshaa yvj bnaa, sain ajillasan bayar hurgii.
Зочин · 2019/01/03
2 хужаа хоорондоо шүүхдэлцээд шүүхийн шийдвэрээр цуцлаа биздээ 1 их сүр бадраах юм