2019.01.08-ны өдрийн 06 цагийн орчимд Дорноговь-Улаанбаатар чиглэлд зорчиж байсан хот хоорондын том оврын автобус нь Замын-Үүд хот руу орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарсан. Ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 30 орчим хүн гэмтсэн байна. Одоогоор хэргийн газар Тээврийн цагдаагийн албанаас ажиллаж байгаа тул шалтгааныг шалгаж байгаа аж. 

Гэмтсэн хүмүүсийг одоогоор Замын-Үүдийн эмнэлэгт үзлэгт орж, эмчлүүлж байгаа бөгөөд галт тэргээр Улаанбаатар хотод тээвэрлэж авч ирэх юм байна. 

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.