Гурван тэрбум төгрөгөөр хогны уут үйлдвэрлээд тараа­чихлаа, манай нийс­лэлийн удирдлагууд.Хэн хүнгүй хатуу шүүмжилсэн ч тас зөрсөөр л байна.

Шүүмжлэлд хотын Засаг дарга Э.Бат-Үүл тайлбар хийсэнгүй, таг дуугүй сууна.Харин ойр тойрныхноороо дамжуулан “Нийслэлийн төсвөөс гаргаа­гүй шүү.Иргэдийн хог, хаягдлын төлбөрт зарцуулж буй мөнгөөр уут үйлдвэрлээд тарааж байна” хэмээн мэдэг­дэх аж.Сүртэй юм, харин ч үнэгүй өгч байхад гэх мэтчилэн эгдүүцэх ажээ.Хувь, хувьсгалын ч байсан гурван тэрбум төгрөгөөр хогны уут үйлдвэрлээд тараах нь тийм оновчтой шийдвэр мөн гэж үү. Хэн ч байсан шүүмжлэх сэдвийн нэг л дээ уг нь. Гурван тэрбум төгрөгийг хогны уутанд зарцуулчих боломж бололцоотой болчихсон юм гэж үү, манай нийслэл хот.Ард түмний амьдрал сэтгэл хангалуун, хүүхдүүд нь цэцэрлэг сургуультай, авто зам нь нөхөөсгүй аятай тухтай амьдарч байсан бол хамаа алга.

Хогны уутандаа гурван тэрбум төгрөгийг чулуудчихья л даа.Харамсалтай нь өнөөдөр нийслэл хотод баригдаж дуусаагүй сургууль цэцэрлэг, эмнэлгийн барилга хаа сайгүй харагдах юм, Э.Бат-Үүл дарга аа.Шалтгаан нь төсөв хөрөнгө нь шийдэгдээгүйгээс зогссон гэдэг тайлбар хийх ажээ.Улаанбаатарынхаа хог хаягдлыг цэвэрлэхийн тулд жил бүр зөвхөн хогын уутанд л гурван тэрбум төгрөг зарцуулаад байвал юу болох вэ.Үүнээс өөрөөр хоггүй нийслэл хотыг бий болгох боломж байхгүй байна гэж үү.Уутыг нь тараагаад нийслэл хот хог хаягдалгүй болчихдог бол шүүмжлэх юм алга.Гэвч хуучин хэвээрээ.Гудамжинд асгарсан үнс, автобусны буудал дээрх тамхины иш, ундааны сав “хэзээний танил найз шиг минь” хэвээрээ л байна шүү.
Хоггүй хоттой болохын тулд уутыг нь бэлтгэж өгөх ёстой байсан юм уу, ерөөсөө хогийг гудамжинд хаячихдаг ард түмний сэтгэлгээг өөрчлөх ёстой байв уу гэдгийг бодож үзье. Иргэн бүр хогоо ил задгай хаядаггүй байсан бол нийслэл хотын хогийг цэвэрлэхэд хүн хүч, хөрөнгө мөнгө зарцуулах шаардлага байх уу.Тиймээс хүн бүрийн сэтгэл зүрхэнд хог хаядаггүй байх, татсан тамхи, идсэн чихрийн цаасаа хогийн саванд хийчихдэг сэтгэлгээтэй болгомоор байна.Ерөнхий болов­сролын сургуулийн хичээлийн программд хүүхэдийг хог хаядаггүй зөв хүмүүжилтэй болгоход нь чиглэгдсэн хичээл, хөтөлбөрт нь тусгуулсан бол Э.Бат-Үүл даргад баярлах байлаа.Уран зохиолын хичээлийг Ерөнхий боловсролын сургууль заахгүй боллоо хэмээн барин тавин хийрхэж, бужигнасан шигээ хүүхэд, залуусын боловсролд анхаарвал хандуулбал яасан юм бэ.Учир нь хог хаядаггүй иргэнтэй байх нь өнгөтэй, өөттэй нийслэл хоттой байхын эхлэл байх ёстой.Нийслэл хот хогиндоо баригдсан байгаа нь уутандаа бус хүнээсээ шалтгаалж байгааг ойлгомоор байна.
Эсвэл өөр аргаар хогтой тэмцэх сонирхол алга уу. Энэхүү төслийг санаачлагчдад хувийн эрх ашиг байгаа гэх хар эртнээс бий болсон. Нийслэлийн иргэдийн хогны төлбөрт төлсөн мөнгө нийтдээ зургаан тэрбум төгрөг болон төвлөрч, түүнийг хуримтлалын сангаас хогийг ачиж буулгах зэрэг бусад зардалд зарцуулж ирсэн гэнэ. Хуримтлалын санд төвлөрсөн энэ их мөнгөнөөс өмнөх засгийн газрын үед эрх барьж байсан албан тушаалтнууд нь “туучихдаг” байсан гэж нийслэлийнхэн барин тавин өгүүлж байна. Өмнөх үеийн дарга нарын хууль бус үйлдлийг залруулах гэж л хэрэндээ зүтгэж байгаа гэнэ Э.Бат-Үүлийн багийнхан. Гэвч тэд өөрсдөө өндөг шиг өөгүй цэвэрхэн хүмүүс мөн үү гэдгийг харах үлдэж байна. УИХ-ын дарга З.Энхболд “Хог хаягдлын шинэ менежент”-ийн ажлыг шалгах асуудлыг Авлигатай тэмцэх газарт тавьсан юм билээ.Үргүй зардал гарсан байх сэжим байгаа тул спикер ийнхүү хараа тавьжээ.гэвч хуулийнхан хэрхэх нь тодорхойгүй байна.хогны уутанд гурван тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гарсан нь өөрөө “но” биш гэж үү.Тиймээс уут үйлдвэрлэх ажил цаашид үргэлжилэх бололтой. Ч.Гансүхэд 2.8 тэрбум төгрөгийн торгууль ноогдуулжээ
Шүүх бүрэлдэхүүн Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхийг хээл хахууль авахыг завдсан, хууль бусаар их хэмжээний орлого олсон, албан тушаалаа урвуулан ашигласан хэргүүдэд гэм буруутай болохыг тогтоосон байна.Иймээс түүнд найман жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, улсад учруулсан 2.845.309 тэрбум төгрөгийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлэхээр болжээ. Мөн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга болон Төсвийн орлогын хураалтын тасгийн даргаар ажиллаж байсан Д.Энхбатад мөн найман жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлэх, хууль бусаар олсон 592 сая төгрөгийг хурааж төрийн өмчлөлд, 50 сая төгрөгийг ҮТЕГ-т олгуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн энэ хэрэгт албан тушаалаа урвуулан ашигласан хамсаатан болсон гэгдэх Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Жаргалд биечлэн эдлэх ялыг 36.504 сая төгрөгөөр торгож, улсад учруулсан 86.500 сая төгрөгийг төрийн өмчлөлд шилжүүлэхээр болжээ. Харин Ч.Гансүхийн дүү Ч.Даваасүрэнд аудитор хийх эрхийг гурван жилээр хасч, гурван жилийн хорих ял оноосон байна.
Ч.Гансүх нарын авлига, хээл хахуулийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан татварын улсын байцаагч нар болох П.Галмандах, Н.Рагчаахүү, Б.Өсөхбаяр, Н.Чинбат, Б.Жаргал, О.Бямбасүрэн нарын татварын улсын байцаагч хийх эрхийг гурван жилээр хасч, тус бүр гурван жилийн хорих ял оноосон байна.

 

Т.АМАРТҮВШИН