Эко автомашин нэгдүгээр эгнээгээр зорчихгүй

Эко буюу бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл ногоон өнгийн дугаар аваад нэгдүгээр эгнээгээр зорчиж болно гэх мэдээлэл гараад буй юм. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй зорчуулж, авто зам ашигласны төлбөр, татварын хөнгөлөлт эдлүүлнэ. Харин ногоон өнгийн дэвсгэртэй улсын бүртгэлийн дугаартай автомашинтай иргэд нэгдүгээр эгнээгээр явах нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгааүйлдэл болно. Тиймээс нэгдүгээр эгнээгээр зорчих боломжгүй" гэлээ.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин